Осол гаргасан эхний жижиг тэрэг айлын хашааг цөмлөсөн бол удаахь “Портер” загварын машин хашааг цөмлөн орж байшингийн хаяанд тулж иржээ. Энэхүү дүр зургаас үзэхэд хэрэв согтуу жолоочтой автомашин, эсвэл том оврын ачааны машин байсан бол юу болох байсан нь тодорхой байна. Тиймээс хүний амь эрсдэж, эд мөнгөний ноцтой хохирол гараагүй байгаа дээр дулааны улирал эхлэхийг хүлээлгүй холбогдох хүмүүс үүнийг анхааралдаа авах шаардлагатай юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Огцом эргэлттэй, налуу замын хажууд байрладгаасаа болж хоёр ч удаа хашааг нь машин цөмлөж орсон тохиолдол гарчээ. Тодруулбал, Шинэ оны эхний өдөр Сүхбаатар дүүргийн 18-р хороонд “Платз” маркийн автомашин айлын хашааг мөргөсний улмаас машинд сууж явсан нэг хүн бэртэж ГССҮТ-д хүргэгджээ. Маргааш нь буюу нэгдүгээр сарын 02-нд “Портер” машин мөн л тус айлын хашааг мөргөсөн байна.