Өнөөдөр болсон 2015 оны Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны харъяа байгууллагууд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй ил тод явуулах бэлтгэл ажлыг 2015 оны 02 дугаар сарын 01 гэхэд дуусгахыг үүрэгдлээ. Хэрэв заасан хугацаанд бэлтгэл хангаагүй бол тус байгууллагын даргыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn