Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Тус бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хамрагдах юм. Тэд оршин сууж буй хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэх аж. Бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх бэлтгэлийг 100 хувь хангасан болохыг мэдэгджээ.
С.НЭМЭХ
Эх сурвалж : www.unen.mn