Comment.mn

“Таван толгой”-н хөрөнгө оруулагчид 5-нд хэлэлцээрээ эхлүүлнэ

"Таван толгой"-н хөрөнгө оруулагчид 5-нд хэлэлцээрээ эхлүүлнэ
“Таван толгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци,“Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан билээ. Тэгвэл Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр шинэ оны ажлын эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ.Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг аж. Ер нь бол том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд улстөржилт, хардлага байнга дагадаг. Иймд төслийн явц, хэлэлцээрийн талаарх мэдээллийг ил тод байлгах үүднээс Таван толгой төслийн талаарх мэдээллийг цаг тухайд нь http://megaproject.mn/ сайтад байрлуулах юм.Харин Хөрөнгө оруулагчаар шалгарсан компанид “Таван толгой”-н нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2,5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих санал өгснөөс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлээд байна.

Г.Уянга
olloo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.