Төрсөн өдрийн эзэн хүүхэд насаа дурсахаар найз нөхдийнхөө хамт парк явсан агаад том Микки Маусыг хармагц хөгжилтэй залуус түүнтэй хамт сэлфи даруулахыг хүсчээ.
Гэвч Микки Маусын хувцас өмссөн жүжигчин хоолны цаг болсон тул хуваариа дагах учиртай гэж хэлээд Кристина болон түүний найз нөхдөд татгалзсан хариу өгсөн аж. Гэтэл дуучин бүсгүй бүхий л дүрмээс илүү нэгэн гэдгээ харуулахаар шийдэж “Ингэхэд чи намайг хэн гэдгийг мэдэх үү?” хэмээн томорчээ. Гэсэн хэдий ч Кристина Микки Маусыг хоолоо идээд ирэхийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн нь түүнийг улам бүр бачуурахад хүргэжээ.
Диснэйлэндийн ажилтан бухимдаж ядсан найзууд дээр явж очтол, түүнийг тэд байдгаараа доромжилж, үүний улмаас арга буюу хамгаалалтын албыг дуудахад хүрчээ. Харин Агилера болон түүний найзууд “тулааны талбар”-ыг орхин одсон байна.