Comment.mn

Дуучин Астро цахим ертөнц дэх дүр эсгэгч, хуурамч нөхдийг зад шүүмжлэв

Н.Алтайхүү нэрээ Астро болгосон дуучин залуу өөрөөсөө 12 насаар эгч Б.Оюунтуяа гэх бүсгүйтэй сууж, урлагийн ертөнц дэх карьерээ амжилттай үргэлжлүүлж явсан. Эхнэр нь урьдын амьдралаасаа хоёр хүүхэдтэй үлдсэн тул дүүмэдхэн амраг нь хэсэгтээ л сайн хойд аав болох гэж бажгадаж суусан гэдэг нь оргүй зүйл биш. Хосууд хэдэн жилийн өмнө хүүтэй болсноор Астро уран бүтээлээсээ хөндийрсөн бөгөөд шоу менежерээр ажилладаг эхнэр нь хувийн бизнесээ өргөжүүлэн түүндээ уруу татсан аж.

Түүгээр ч барахгүй, хэдхэн сарын өмнө эхнэр нь дахин амаржиж дуучин Астро дөрөв дэх хүүхдэдээ нэр өгөх гэж нэлээдгүй юм болсон сурагтай. Өөрийн гэсэн лоунж, ресторан, паб ажиллуулах болсон дуучин маань сүүлийн үед цахим ертөнцөд багагүй “тухалсан” харагддаг. Харин саяхан тэрбээр “Зарим хүмүүсийн сошиал сүлжээг харж байхад тэд асар их мөнгөтэй, ажил хийдэггүй, аймаар их чөлөөт цаг завтай. Бас болоогүй, дээрээс нь үнэхээр их идэвхтэй, тун сонирхолтой амьдардаг бололтой харагдах юм аа.

Гэтэл би ажлаа хийгээд, татвараа төлөөд, багаа удирдаад, үлдсэн цагт нь унтаж амраад, заримдаа клуб ороод, ингэсгээд л болчихдог бололтой дог оо. Би бүр яаж ч худлаа зохиож, энэ тэрүүгээр явж байгаа дүр эсгэж, тавилттай хиймэл зураг постлоод ч зарим хүмүүсийн талд нь ч дөхөж очихгүй ээ. Ээ базарваань, айхтар хүмүүс гүйцэгдэхгүй шүү” гэж өөрийн бодлыг хуваалцсан байна.

Б.Содон

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.