Ч.Сайханбилэгийн Засгийн газар данхар том бүтцээ хумих ажлыг эхлүүлээд байгаа. Үүрэг чиглэлийн давхардал ихтэй яам, агентлагууд, ажлын албад, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг шинэ оны эхний саруудад амжиж журамлах аж. Татан буулгах газрууд ч цөөнгүй бий. Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар Хилийн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харъяа боомтын захиргаадыг татан буулгаж Гаалийн Ерөнхий Газрын мэдэлд шилжүүлэхээр болжээ. Ингэснээр 130 орчим хүний орон тоо, цалингийн сан, бусад зардлууд ГЕГ-ын харъяа байгууллагуудад шилжиж байна.
Б.Баяр
Эх сурвалж : www.tumen.mn