Comment.mn

Өмгөөлөгч О.Баярмаа: Д.Цогтбаатар гишүүнийг Улсын дээд шүүхийн тогтоол бичгээр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэнээр гишүүний бүрэн эрх дуусгавар болно

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж Улсын Их хурлын 126 гишүүн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа эхэлсэн.

Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн 1-р тойргоос нэр дэвшиж ялалт байгуулсан Даваагийн Цогтбаатар гишүүн нь Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдэд холбогдох хэрэгт Д.Цогтбаатар нарын 8 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан тул Улсын Дээд шүүхийн тогтоол бичгээр гарах сүүлийн хугацаа нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байна.

Тодруулбал Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан Д.Цогтбаатарт анхан шатны шүүхийн шийдвэрээр 20 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хассан ялыг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээснээр Даваагийн Цогтбаатар гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн болох нь эцэслэн шийдвэрлэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ…” заасны дагуу шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчмыг тодотгожээ.

Улсын Их Хурал нь нийтийн албанд хамаарах тул Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болоод байна. Шүүхийн шийдвэр албажиж гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг хүлээн авч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ. Харин шийдвэр гүйцэтгэгч нь тогтоолыг хүлээн авсан даруйд ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ, тухайн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эгүүлэн татна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5-д буюу шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд саналаа илээр гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн бол Улсын Их хурлаас тогтоол гарахаар байна.

Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль эрх зүйн орчин дутмаг гэсэн элдэв шалтаг шалтгаан МАН болон байнгийн хороодын гишүүд дурдаад байгаа нь улс төрийн асуудал байх харин хууль эрх зүйн орчин хангалттай Дээд Шүүхийн шийдвэр цаасаар албажиж гарч ирснээр шийдвэр заавал биелэх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим органик хуулийн хэрэгжилт бодитой хэрэгжих юм

Өмгөөлөгч О.Баярмаа

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.