УДБЭТ-ын уран бүтээлчид 2025 оны босгон дээр шинэ уран бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Тодруулбал, “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр арванхоёрдугаар сарын 28, 29-нд хүргэх гэж байна.
“Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг Л.Даваасүрэн Б.Энхтуяа, хөгжмийг Ардын жүжигчин А.Энхтайван бичиж, ерөнхий продюсероор ДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар С.Баттулга, ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, ерөнхий хормейстероор Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба, балетмейстерээр М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар ажиллаж байна.
“Тэнгэрийн элч” дуурийг Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээсэн, Монголын түүх уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилгоор бүтээж буй үндэсний дуурь юм. Дуурийн гол агуулга нь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морьдоо алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрч, Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчитой анх танилцаж, анд барилдсан цагаас хойш их Монгол улсыг нэгтгэн төр улсыг төвшитгөх хүртэл хамт зүтгэж, “Мөнх тэнгэрийн элч” хэмээн өргөмжлөгдөж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм.
“Тэнгэрийн элч” дуурийн дүрүүдэд тоглох уран бүтээлчдийг танилцуулъя.
Тэмүүжин /баритон/- УДБЭТ-ын гоцлол дуучин Э. Бумхүү
Боорчи /тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, М.Даваадорж
Өэлүн үжин /меццо Сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин Ж.Энхмаа, Б.Уранзолбоо
Наху баян /басс баритон/- УДБЭТ-ын гоцлол дуучин С.Батэрдэнэ, Ж.Бямбажав
Оюутсэцэн/сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран Г.Энхнаран
Хэрлэнжин Гоо /меццо сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин М.Дариймаа, Т.Чулуунчимэг
Бөртэ сэцэн /сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа
Хасар /тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд, Ө.Цэрэнчунт
Бэлгүдэй /баритон /- УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Монголхүү
Гарьдхүү /тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-очир, Д.Эрдэнэ-Очир
Хадаан /сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Б.Одонзаяа
Сэтгэгдэл нэмэх