Монгол оюуны давтагдашгүй өв, үндэсний уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНМАУ-ын алдарт гавьяат дуучин, ХХ зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагвын мэндэлсний 120 ойн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдааныг ирэх есдүгээр сарын 21-23-ны хооронд Улаанбаатар хотноо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.
Уралдааны Гранпри шагналтныг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал буюу Батламж, 20.000.000 төгрөгөөр шагнахын зэрэгцээ гурван зэрэглэлээр шилдгүүдийг тодруулан зохион байгуулна.
Үүнд:
1. Мэргэжлийн дуучид, мэргэжлийн их дээд сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнууд,
2. Ардын авьяастан, мэргэжлийн их дээд сургуулийн нэг болон хоёрдугаар дамжааны оюутнууд,
3. Өсвөрийн уртын дуучид буюу 17 нас хүртэлх настай хүүхдүүд гэсэн ангиллын дагуу болно.
Энэхүү уралдааныг “Монголын уртын дууны холбоо” ТББ, “Дорждагва” сан санаачлан, ССАЖЗЯ, НЗДТГ, НСУГ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
ШАГНАЛ:
Гран при шагнал; Батламж, 20.000.000₮
(Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагнал)
“А” зэрэглэл;
1-р байр-1 Батламж 5.000.000₮
2-р байр-1 Батламж 4.000.000 ₮
3-р байр -1 Батламж 3.000.000₮
Тусгай байр-1 Батламж 1.000.000₮
Уртын дууны холбооны нэрэмжит тусгай шагнал-1
“Ж.Дорждагва сан”-ийн нэрэмжит тусгай шагнал-1
“Б” зэрэглэл;
1-р байр-1 Батламж, 4.000.000₮
2-р байр-1 Батламж, 3.000.000₮
3-р байр-1 Батламж, 2.000.000₮
Тусгай байр-1 Батламж, 1.000.000₮
Уртын дууны холбооны нэрэмжит тусгай шагнал-1
“Ж.Дорждагва сан”-ийн нэрэмжит тусгай шагнал-1
“В” зэрэглэл;
1-р байр-1 Батламж, 2.000.000₮
2-р байр-1 Батламж, 1.500.000₮
3-р байр-1 Батламж, 1.000.000₮
Тусгай байр-1 Батламж, 500.000₮
Уртын дууны холбооны нэрэмжит тусгай шагнал-1
“Ж.Дорждагва сан”-ийн нэрэмжит тусгай шагнал-1
“Шилдэг хөгжимчин”-2 Батламж, 2.500.000₮