Comment.mn

С.Жавхлангийн гэргий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа


“Монгол өлсөх учиргүй” гэх уран бүтээлийн тоглолт хийж, Увс аймгийн нэн ядуу иргэдэд хандив хүргүүлсэн, сүүлийн хоёр жил элдэв шинэ жилийн арга хэмжээнээс татгалзаж, урлагийнхныгаа тоглолтоос татгалзаж, шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриалсан МУГЖ С.Жавхлан өнгөрөгч оны хамгийн содон соньхон уран бүтээлч байсан билээ.

Тэрбээр, төрсөн өдрийнхөө тоглолтыг бүхэл бүтэн 10 хоног Монгол бөхийн өргөөнд хийж өдөр болгон үзэгчдээр дүүрэн байсан бөгөөд энэ тоглолтоо Монгол туургатан ахан дүүстэй хүргэхээр Өвөрмонгол, Халимаг, Буриадаар аялаад ирсэн юм.

Тэгвэл эрхэм дуучны гэргий Г.Эрдэнэчимэг шинэ оны энэ өдрүүдэд мөн л буян үйлджээ. Тэрбээр, гэр орондоо байдаг, орноосоо босч шинэ жил тэмдэглэж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй 27 хүүхдийг баярлуулж, бэлгийг нь өвлийн өвгөн аавын хамт гэрт нь хүргэж өгсөн байна.

Энэ талаараа дуучин бүсгүй “Бид жил бүр л баяраа өргөн дэлгэр тэмдгэлдэг. Харин энэ жил хөөрхөн хүүхдүүдээ баярлуулвал яасан юм бэ. Нэг хэсэг нь идэх хоолгүй даарч, хөрч байхад бид дуулж хуурдаад найр хөгжөөж явахгүй нь утгагүй” хэмээгээд энэхүү хүүхдүүдийг баярлуулахаар болсон гэсэн юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.