Comment.mn

Улс дамнан мөнгө угааж, халаасаа дүүргэдэг Женко

Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий сүлжээгээрээ дамжуулан их хэмжээний мөнгийг хууль бусаар олж, гэр бүлийнхээ хүрээнд эргэлдүүлэн хөрөнгөжсөн байж болзошгүй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Түүний энэ үйлдэл нь гадныхантай сүлбэлдсэн, гадаад эх үүсвэрээс мөнгө олохын тулд нууцын зэрэглэлтэй мэдээлэл солилцож давуу байдлаа ашигласан байх магадлалтай байгаа аж. 

Тухайлбал, Беларусийн Ерөнхийлөгчийн хамааралтай компаниудаар мөнгө угаасан байж болзошгүй бөгөөд энэ бол Үндэсний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлөх хэмжээний үйлдэл юм гэдгийг хэсэг бүлэг иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл нийлэн мэдэгдэл хийсэн юм.

Саяхан манай улсад айлчилсан Беларусийн ерөнхийлөгчийн талаарх гадны сайтад тавигдсан мэдээллийг эх сурвалж болгон, шалгасан байна. Ингэхэд Женкотой сүлбэлдсэн тус улсын ерөнхийлөгч нь “Баялгийн хувь” гээд зөвхөн нэг л төслийн хүрээнд 63 тендерт оролцсоноос 23-т нь шалгарч, ялалт байгуулжээ. Үнийн дүн нь маш өндөр. Түүнчлэн Женко Х.Баттулгын хүү Б.Жавхлангийн идэж уусан мөнгө, хар тамхины асуудлыг ч сөхөж үзэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаагийн хүү Тэмүүлэнгийн сошиалаар дэлгэсэн ярианд үндэслэн хэлж байлаа.

Тиймээс  уг асуудлуудыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгуулахаар хандаж байгаа юм байна.    

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.