Comment.mn

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид чууллаа

“Соёлын сэргэлт 2024” аяны хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 14-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн зөвлөгөөнд Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн 250 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид оролцсон бөгөөд Монгол түмний үнэт өвийг хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах асуудлаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

Үүнээс гадна Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчмэг, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нар оролцож, соёлын салбарын бодлого болон соёлын өвийг хамгаалах бодлого, соёлын өвийн нөөц даац, соёлын өвийн орон зайг түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн тухай ярилцаж, илтгэл тавилаа.

Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид өвлөн уламжлагчдыг бүртгэлжүүлэх, биет бус өвийг сурталчлах, шавь сургалт явуулах боломжийг бүрдүүлэх, цаашид соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж буйд албаны хүмүүст талархал илэрхийлж, бодитой үр дүн хүсэж байгаагаа илэрхийллээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.