МУСТА дуучин Хүрэлээ “Мөрөөдлийн зүг”, “Сүүлчийн Хонх”, “Зургаан сарын цацэг”, “Төгсөх сурагчийн уянга”, “16 нас” зэрэг олон сурагчийн тухай дуунуудтай уран бүтээлч. Тэрбээр монголын хамгийн анхны сурагчдад зориулсан “Мөрөөдлийн зүг” нэртэй тоглолтоо хийж, олон мянган сонсогч, үзэгчдээ сурагч насны дурсамжаар нь аялуулж байсан билээ.
Сурагч нас бол хүмүүний амьдралын хамгийн нандин, гэгээлэг мөч бүхнийг хадгалан өнгөрүүлсэн дурсамжаар дүүрэн цаг хугацаа болон үлддэг. Тэгвэл өдгөө Эрдмийн баяраа хийж мөрөөдлийнхөө төлөө дүүлэн нисэх гэж буй дүү нарынхаа баяр дээр өнгө нэмэн уран бүтээлээ эгшиглүүлж, бэлэг барьсаар явна.
Дашрамд дуулгахад, Дуучин Хүрэлээ “Хайрын хөгжим” цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа юм. Тун удахгүй шинэхэн клипээрээ фэнүүдтэйгээ уулзахаар тун чиг завгүй яваа гэнэ шүү.