Comment.mn

“Бүргэдийн баяр-2024” наадмын сонин сайхнаас задаллаа

“Бүргэдийн баяр 2024” наадам гуравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Баярын үеэр олон зуун жилийн түүхтэй Казак ард түмний бүргэдээр ан бариулах ёс заншлыг таниулан үзүүлэх юм.

Тус наадам нь 18 дахь удаагаа Богд хан уулын Жаргалантын аманд байрлах “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэхүү “Бүргэдийн баяр-2024” наадмын сонин сайхнаас задлахад, 

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн наадамд 8 настай Б.Эрхсаран охин  “Шувуулахуйн тоглолт”-ыг үзүүлэх юм.

Мөн Ч.Сүлдтулга хүү Монгол анч тайга ноходтойгоо ирж үзүүлбэр үзүүлэх бөгөөд Үндэсний бахархалт Шонхор шувуутайгаа ирж уламжлалт ан гөрөөний өв соёлоо сурталчилан таниулах юм. 

Түүнчлэн 360⁰ камераар Шонхор шувуутай зураг даруулах болон Тайга нохойтой хамтдаа дурсгалын зураг даруулах зэрэг маш олон сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн “Бүргэдийн баяр-2024” наадамд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Бүргэдийн баяр-2024” наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр “Хушхан” брэнд ажиллаж байгаа аж. 

Ulaanbaatar City Bus автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд  Сүхбаатрын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу хөдлөх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99101727, 95951727, 8861 172 дугаараас лавлах боломжтой бөгөөд тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.