Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулдаг “Оны Шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, Бизнес эрхлэгчдийн цэнгүүнийг 26 дахь жилдээ зохион байгууллаа.
2023 оны онцлох шилдгүүдийн нэгээр “Мах Импэкс” ХК “Оны онцлох бүтээн байгуулагч ENTREPRENEUR” шагналыг хүртжээ.
Тус компани нь 77 жилийн түүхт Үндэсний Ууган Үйлдвэр билээ. “Мах Импэкс” ХК-ийн “Хиам Консервийн Үйлдвэр” ХХК-ийн шинэ бүтээн байгуулалт болох Австри Улсын Bertsch Laska групптэй хамтран 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн Олон Улсын жишиг боловсруулах үйлдвэр амжилттайгаар бүтээн байгуулсан нь ийнхүү тэдний нөр их хөдөлмөрийг үнэлсэн шагнал байлаа.
“Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй нийт хэрэглэгч, хувьцаа эзэмшигч, компанийн ажилтан, харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
ХАМТДАА АМЖИЛТАА АХИУЛСААР МАХ ИМПЭКС ХК