Comment.mn

ОБЕГ: Замд гарахгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр өглөөний байдлаар Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 27 м/с, түр зуур 43 м/с хүрч хүчтэй салхилж байна. Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг ОБЕГ-аас ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Салхины дундаж хурд 18 м/с, өрөвхийлөлтийн хурд 24 м/с түүнээс дээш байхыг аюултай, салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их, өрөвхийлөлтийн хурд 34 м/с болон түүнээс их байхыг хүчтэй салхины цаг агаарын гамшигт үзэгдэл гэдэг.

Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи зарим үед түр зуур 25-34 м/с хүрч хүчтэй салхилж байна. Үүнээс хамгийн хүчтэй байгаа нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум 26 м/с, Ховд аймгийн Зэрэг сум 30 м/с, Чандмань сум 31 м/с, Ховд сум 34 м/с, Жаргалант сум Ховд хот 25 м/с, Говь-Алтай Алтай хот 21 м/с, Бугат сум 34 м/с хүрсэн нь хүчтэй салхины цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.