Comment.mn

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРСНИЙ АНХНЫ ЦАХИМ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан.

Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай зохион байгуулав.  

Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179,1 ам.доллароор борлууллаа.  


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.