Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах хүрээнд бүх нийтэд үзүүлэн таниулах анимейшн буюу хөдөлгөөнт дүрс бүхий сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх хүрээнд хамтран ажиллах хувь хүн, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Cонгон шалгаруулалтад хувь хүн, байгууллагын хийж гүйцэтгэх бүтээл, ирүүлсэн ажлын агуулгатай танилцаж, ажлын хэсэг шалгаруулалтын үр дүнг үндэслэн гэрээ байгуулна.
Шалгаруулалтад оролцох хүсэлт, холбогдох материалыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 17 цагаас өмнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дyгaaр байрны 103 тоот болон nmpt@nhrcm.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой.Дэлгэрэнгүй мэдээллийг 11-327136, 91119838 утсаар авна уу.