“Хушхан” брэнд “Монгол-Хятадын IV экспо 2023” оролцож байна. Уг экспо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Тус экспо нь Монгол улсын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилготой аж. Энэхүү экспо нь дөрөв дэхь удаагаа болж байгаа бөгөөд есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Монгол-Хятадын экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотын 92 мянган м.кв “Цэлгэр тал” үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулагдана.
Хушхан брэнд “Хүнсний бүтээгдэхүүн” төрөлд хуш модны самрын чөмгөө танилцуулан сурталчилж, худалдахын зэрэгцээ туршлагатай олон брэнд бүтээгдэхүүнүүдээс туршлага судалж байгаа гэдгээ дуулгав. Тус экспод Монголоос 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Өмнөх гурван удаагийн үзэсгэлэнд Монголоос дийлэнх нь хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд оролцож байжээ. Харин энэ удаад хүнсний үйлдвэрүүд түлхүү оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, худалдаалж байна.