Comment.mn

Төв аймаг 6-18 насны бүх хүүхдийг зодог шуудагжуулсан АНХНЫ аймаг болно

Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “ТӨВ ТҮМНИЙ ЗОЛГОЛТ” 2023 оны 03 дугаар сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.



Тус арга хэмжээг Дүнжингарав дэвжээнээс зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

Тус үйл ажиллагааг Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХолбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн дээд лигийн “Төв азарганууд” багийн эзэн, “Монгол групп”-ын ерөнхий захирал, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав санаачлан зохион байгуулж санхүүжүүлсэн байна.

Түүнчлэн “Дүнжингарав” бөхийн дэвжээнээс санаачлан хэрэгжүүлж буй Төв аймгийн 6-18 насны бүх хөвгүүдийг зодог, шуудагжуулах аяны нээлтийн ёслол болсноос гадна тус аймгийн харъяат 96 хүүхдийн барилдаан боллоо.

Энэ аяны хүрээнд тус аймгийн 8000 гаруй хүүхдийг зодог шуудагжуулах аянд хамруулах аж.

Ирээдүйн аваргуудаа бэлтгэх үүднээс энэхүү аяныг “Дүнжингарав” бөхийн дэвжээний Тэргүүн Баасансүрэнгийн Нямжав эхлүүлсэн билээ. 

Төв түмний хүчтэнүүдийг нэгтгэсэн “Дүнжингарав” бөхийн дэвжээ нь 15 гаруй жилийн түүхтэй бөгөөд тус нутгаас домогт их аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, Д.Хадбаатар гээд аваргууд төрөн гарсан юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.