Comment.mn

Баянхонгор: 1124 АЙЛЫН ОРОН СУУЦ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилтийн талаар аймгийн удирдлага мэдээлэл хийлээ.

Засаг дарга Д.Мөнхсайхан: “Иргэдийг орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах бодлогын хүрээнд Баянхонгор аймагт хувийн хэвшлийн 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 1124 айлын орон сууц баригдаж байна. Бүхэлдээ энэ оны гуравдугаар улиралд багтан ашиглалтад орно.

Аймгийн зүгээс иргэдээ ипотекийн зээлд хамруулах тал дээр дэмжин ажиллаж байна. Дээрх орон сууцжуулах бодлого арга хэмжээ зөвхөн аймгийн төвд бус сумдад давхар хэрэгжиж байгаагаараа онцлог” гэлээ. Мөн гэр хорооллыг дэд бүтцийн шугамтай холбох ажил өмнөх онд 2 тэрбумын ажил хийгдэж, энэ онд 6 тэрбумын төсөвт өртгөөр үргэлжилнэ.

Нийт 27 тэрбумын төсөвт өртгөөр Баянхонгор сумын гэр хороололд дэд бүтцийн ажил хийгдэх юм. Жич: Одоо баригдаж буй орон сууцнуудын мэдээллийг зургаар харуулав.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.