Comment.mn

RIVERSIDE: Хамгийн амттай Солонгос хоолны газрыг танилцуулж байна

Монголчууд бид Солонгос хоолонд нэн дуртай бөгөөд Улаанбаатар хотод 100 гаруй Солонгос хоолны зоогийн газар үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Өмнөд Солонгос улсын хоол болон бүтээгдэхүүнүүд соёл урлагаар нь дамжин дан ганц Монгол гэлтгүй Ази, Европын орнуудаар хүчтэй нэвтэрч “K-POP” гэх бүх л бүтэн том урсгалын давалгаанд бид дэлхий нийтээрээ амьдарч байна. Тэр дундаа олон төрлийн хачир, шингэн, өтгөн шөл, төрөл бүрийн шарсан мах, будаа зэрэг олон төрлийн амтат хоолнуудыг ширээ дүүрэн өрж амтархан идэх нь хүн бүрийн хоолны дуршлыг нэмэгдүүлнэ. Гэвч яг тэрхүү амт, чанартайгаар амталж чадна гэдэг тун ховор зүйл. Хэдий 10,20 алхаад л Солонгос хоолны зоогийн газар тааралддаг ч яг хүссэн, сайхан амттай хоолтой эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин сүүлийн 15 жилийн турш Монгол Улсад тасралтгүй Солонгос хоол хийн, дөрвөн салбар байгуулан ажиллаж байгаа нэгэн мастер тогоочын сургаар Туул гол дагуу “Залаатын ам”-нд байрлах “Riverside” ресортыг зорьсон юм.

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй хаврын сайхан цагаар хотод хамгийн ойр, гол дагуу, уулын захад, агаарын сайханд байрлах “Riverside” ресорт эртнээс “Sunrise” гэх их хотын залуусын хүсэн хүлээдэг томоохон шоуг зохион байгуулдгаараа тун алдартай билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдсан ч энэ зун тус шоуг дахин зохион байгуулахаар эрхээ аван ажиллаж байгаа гэх сайхан мэдээ дуулсан юм. Нэгэнт сайхан газар ирснийх тус ресортын гадна талбайг та бүхэндээ танилцуулъя.

Харин дотроо 120 хүн хүлээн авах том заал, зочид буудлын дээд зэрэглэлийн дөрвөн өрөө, дэлхийн аваргуудын хэрэглэдэг снукер билльяардын ширээ, гурван төрлийн хурлын заал, орчин үеийн тохижилттой шөнийн цэнгээний газар, караоке зэрэг ёстой л байхгүй юмгүй газар шиг санагдсан шүү. Хотод хамгийн ойр газар энэ бүхэн нэг дор байрладаг гэхээр хамт олон, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтойгоос гадна хоолны амт чанар дээр үнэхээр ярилтгүй.

Солонгосоор хоол идэх гэдгийг “Паб могныньда” гэж хэлдэг. Солонгос хүн “паб шим (хоолны хүч)” ээр амьдардаг гэдэг үг байдаг ба байнга уулздаг хүнтэйгээ мэндлэхдээ “Паб могоссо? (Хоолоо идсэн үү?)” хэмээн асуудаг. Хоолыг “паб” гэж нэрлэдэг. Тэр хэмжээнд Солонгос хүнд “паб” чухал билээ. Ресортын гадна, дотно тохижилттой танилцсаны дараагаар “Кимчижигэ” гэх Монголчуудын дуртай халуун ногоотой шөлөөр намайг дайлсан юм. Солонгос хоолны төрлөөс хасах аргагүй хоёр төрлийн зүйл бий. Эхнийх нь, “жан (цуу)” юм. Вандуйг дарж исгэж гаргаж авдаг “туэнжан”, “канжан”, “чинжүүний сүмс” зэргийг энд нэрлэж болно. “Жан” хоолны амтыг тааруулахад голдуу ордог ч хоолыг онцгой, таатай үнэртэй болгодог. Нөгөөх нь “кимчи (даршилсан халуун ногоо)” юм. “Кимчи”-г хийхдээ ногоог янз бүрийн амтлагчаар амталж даршилдаг. Газар болгон, айл бүр кимчи хийх арга нь бага зэрэг өөр өөр, амт нь ч бас ондоо. Голдуу байцаа, манжин зэрэг хүнсний ногоонууд үндсэн материал болж, нунтаг чинжүү, хатаасан загасан амтлагч, сонгино, сармис зэрэг нэмэлт материалууд ордог. Харин тус хоолыг хийдэг мастер тогооч эмээ түрүү жилийн буюу 2021 оны хоёрдугаар сард дарсан кимчигээ одоо болтол хоолондоо ашиглаж байгааг дуулаад нэлээд сониучирхан амталж үзлээ. Амт нь үнэхээр сайхны дээр Монголд амьдардаг Солонгос хүмүүс тус газраас кимчи худалдаж авч, амралтын өдрөөрөө ирж хоол иддэг тухай менежер нь хуучилсан юм. Хэрвээ Солонгос хоолыг жинхэнэ утгаар нь, амт чанартайгаар идэхийг хүсвэл Riverside ресортын зоогийн газруудыг заавал зорих хэрэгтэй. Хоол идсэний дараа үүдний заал руу гартал мастер тогооч эмээ хэдийн ирчихсэн сууж байлаа. Тэрбээр өглөө бүр тухайн өдөр ашиглах хоолны соусаа өөрөө бэлдэн Саппорогийн Номин худалдааны төвийн хажууд байрлах Гива зоогийн газраасаа бусад салбарууд руугаа хүргүүлдэг байна. Тиймээс мастер тогооч эмээгийн гарын хоолыг хотын аль ч салбараас нь идсэн амт, чанарт нь огтхон ч өөрчлөгддөггүй аж. Түүнээс гадна салбар бүрийн ахлах тогооч нартаа тэрбээр өөрийн гараар хоол хийхийг зааж сурган 10 гаруй жил өнгөрчээ. Ресортын зохион байгуулагч намайг эмээтэй танилцуулахад хамгийн түрүүнд “Хоол идсэн үү” гэж асуусан нь яах аргагүй л Солонгос хүмүүст хоол бол хүч гэдэг үг өөрийн эрхгүй санаанд орсон юм.

Эмээгийн нэрийг Чэ Сол Хи гэдэг. Тэрбээр энэ жил 67 нас хүрчээ. Анх 2008 онд Монголд үндэсний хоолоо таниулах зорилготойгоор иржээ. Өмнөд Солонгос улсдаа өөрийн гэсэн зоогийн газраа ажиллуулж, Самгётан буюу бүтэн нугасны махаар гардаг үндэсний хоолоороо дагнан хэдийн хүмүүсийн танил болсон түүнийг хүүгийнх нь найзын аав гэх Монгол хүн өөрийн нутагтаа ирж Солонгос хоолыг яг тэрхүү амт чанараар нь хийж, таниулахыг санал болгосон байна. Эмээгийн хоолыг идэхээр дугаарлан зогсдог байсан тэр олон хүмүүсээс илүү өөр улс оронд үндэсний хоолоо таниулан, амтархан идэхийг харах хүсэл илүү байсан учраас зориглон ирснээр ийнхүү 12 жилийг үджээ. Монголд ирснийхээ дараагаар өөрийн тогтмол хийдэг Самгётан, Камжатан зэрэг хоолыг хийхийг хүссэн ч орц найрлага нь олдоц муу байв. Харин тэрээр Монголд ямаа их байдгийг ажиглан Юмсутан буюу “ямааны махны шөл”-ийг анх зохиож, өдий хүртэл тэрхүү шөлөө хийсээр байгаа аж. Тэрээр дахин, дахин та бүхэн ямааны махны шөлөө сайн уух хэрэгтэй, биед тань үнэхээр сайн шүү хэмээн сануулсаар байв. Эмээгийн санаачилсан, монголд анх нэвтрүүлсэн хоол ганцхан Юмсутан биш аж. Монголчууд үхрийн тойгийг огт тоолгүй хаядгийг анзаарчээ. Тиймээс үхрийн тойгоор Монголд анхлан шөл хийж хүмүүст хүргэсэн бөгөөд одоо бол Солонгос хоолны газар бүрт Туганитан гэх ядаргаа тайлах шөл гардаг билээ. Тэрбээр хоолыг чин сэтгэлээсээ хичээж хийх хэрэгтэй. Миний хийсэн хоолыг хүн идээд, жаргалтай байна гэж төсөөлөн, тийм сайхан сэтгэлээр хийх хэрэгтэй. Үгүй бол чи тогооч болох, хоол хийх хэрэггүй гэж би шавь нартаа хэлдэг хэмээсэн юм. Миний хийдэг хоолнууд Солонгос улсад ямар байдаг вэ, яг тэр жороороо бусдад хүрдэг. Тиймээс амт чанарт өөрчлөлт орох болов уу гэж санаа зовох хэрэггүй шүү. Би хоолыг хамгийн сайн ногоо, хамгийн сайн мах, хамгийн сайн гэсэн бүхнээр хийдэг. Тэгж байж хүмүүс хоолноос хэрэгтэй бүхнээ авч чадна. Мөн надаар хоол заалгахыг хүсвэл хэзээ ч хамаагүй холбогдож болно шүү гэснээс бидний яриа өндөрлөсөн юм.  Мастер эмээгийн хоолыг амталж үзэхийг хүсвэл, та жинхэнэ Солонгос үндэсний хоолыг хамгийн амт, чанартайгаар идэхийг хүсвэл Улаанхуаранд байрлах шинэхэн кино театр болох “Cinema next”-ийн гурван давхарт байрлах Дамбам ресторан, Нэгдүгээр хорооллын Сэжун зэрэг ресторанаар зочлоорой.

Хамгийн чухал нь урин дулаан цаг ирж байна. Бяцхан хүүхдүүдээ дагуулан, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо “Riverside” ресортод өөрсдийн дуртай цагт захиалгаа өгөн, байгалийн сайханд амарч, амттай хоол идэж, сагсны талбай, элсний волейболын талбайд спорт өдөрлөгөө тэмдэглэж, амьдралдаа гайхалтай дурсамж үлдээгээрэй хэмээн урьж байна. 

  • Фэйсбүүк хаяг: The Riverside Restaurant 
  • Холбогдох утасны дугаар: 9191-4554

1-р салбар: Улаанхуаран “Синэма Нэкст” кино театрын “Данбам” ресторан

2-р салбар: Саппоро Номин худалдааны төвийн хажууд “Гива” ресторан

3-р салбар: Туул гол дагуу “Риверсайд” ресторан

4-р салбар: Нэгдүгээр хороолол “Сэжун” ресторан

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.