С.Эрдэнэ даргатай АН-ын Удирдлагын баг хуралдан, УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойрогт нэр дэвшигчдийг тодруулжээ. Улмаар яг одоо нэр дэвшигчдийг АН-ын ҮБХ-ы гишүүдэд танилцууллаа.
Тодруулбал Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Сонгино Хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг Дарга асан Э.Бат-Үүлийг тус тус нэр дэвшүүлэхээр тогтсон байна.
Харин эх сурвалжуудын мэдээлснээр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Э.Батшугарын нэр дэвшүүллээ гэх мэдээлэл гараад байна.