У.Отгонзул гэх бүсгүй сайхан хань, хөөрхөн охины хамт хорт хавдартай тэмцсэн. Гэвч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн…
Хорт хавдраар өнгөрсөн түүний араас хань болох Б.Батдэлгэр нь гэр бүл найз нөхдийн хамтаар хэвтэж байсан тасгийг нь тохижуулсан байна.
Тэрбээр энэ талаараа: Манай гэр бүлийн зүгээс хайртай ханийхаа дурсгалд зориулж олон хүнийг баярлуулах сайн үйл хийхээр ярилцаад эхлүүлсэн ажил маань 2014.12.27өдөр дуусч хүлээлгэн өглөө. Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь Хавдрын хүнд шатандаа орсон өвчнүүдийг хүлээн авч хэвтүүлэн эмчилдэг бөгөөд өвчтөнүүдэд тав тухтай орчинг бүрдүүлж өгөх зорилгоор энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юмаа.
Өвчтөнүүдийнхээ төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байдаг энэхүү тасгийн нийт эмч, ажилтнууддаа баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт, ар гэрт нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Өрөөнд хийгдсэн гол чухал ажлуудыг дурдвал: Хүнд өвчтэй хүмүүс нийтийн 00 руу явахад хүндрэлтэй байдаг тул өрөөний буланд тусгай хаалт хийж био 00 байрлуулсан, өвчтөнүүдийн орны хооронд нээж хаахад хялбар хаалт хийсэн, өрөөний гэрэлтүүлэг муу байсан тул шинээр тааз татаж дээрээс болон хажуугаас тус тусдаа 6 төрлөөр асах гэрлүүдийг байрлуулсан, ус чийгэнд тэсвэртэй pvc шал, бусад жижиг зүйлс” хийсэн гэдгийг хэлэв.
Ингээд засварын өмнөх болон дараах зургуудыг хүргэе.
Эх сурвалж: www.dorgio.mn