Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ.
2021 оны зургадугаар сарын 9-нд санал хураалт явагдаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Энэ сонгуульд хуулийн дагуу УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН нэр дэвшүүллээ. МАН-аас Ухнаагийн Хүрэлсүх, АН-аас Содномзундуйн Эрдэнэ, ХҮН-аас Дангаасүрэнгийн Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж эхэллээ. Зууны мэдээ сонин Та бүхний сонголтод бага ч атугай тус нэмэр болох болов уу гэсэн үүднээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхмийн товч намтрыг харьцуулан мэдээлж байна.