Comment.mn

Маргааш эрдэмтэд жагсаал зохион байгуулна

Монголын Шинжлэх ухаан, дээд боловсролын холбооноос маргааш хуучнаар Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаар болжээ. Шийдлийн Засгийн газраас Шинжлэх ухааны академийн зарим салбарыг их дээд сургуулиудад нэгтгэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж буй  нь эрдэмтэдийн сэтгэл нийцсэнгүй. Тиймээс тэд “Шинжлэх ухааныг булшилж, улс төрийн золиос болгож болохгүй” гэсэн байр сууриа энэ өдөр 12 цагаас 14 цагийн хооронд талбайд туг, лоозон барин жагсаж илэрхийлэх юм байна. Өнөөдөр шинжлэх ухааны салбарт төсвөөс өгч буй санхүүжилт нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 1.5 хувьд хүрч байгаа нь хөгжилд муугаар нөлөөлж байна гэж үзэж байгаа аж. Бусад улс орнуудад энэ хувь хэмжээ  10-аас доошгүй хувьтай байдаг байна. Ер нь улс орон зөв гольдорлоор явах гэвэл шинжлэх ухаанаа бараадах хэрэгтэй нь үнэн. Гэтэл шинжлэх ухааны салбараа нэгдмэл зохион байгуулалтаар ажиллуулахын оронд тараах гэж байгаа нь буруу хэмээн тэд ийнхүү жагсахдаа тулжээ. Тус холбооны дэргэд “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдаад байгаа юм байна.

Б.Баяр

Эх сурвалж: Unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.