Comment.mn

Улс даяар гуравдугаар сарын 1-нд танхимын хичээлийг эхлүүлнэ

Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар ЕБС, их, дээд сургуулийн танхимын хичээлийн үйл ажиллагааг зогсоогоод буй билээ.

Тэгвэл энэ асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Бид танхимын хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Яагаад гуравдугаар сарын 1-н вэ гэдэгт хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, энэ хоёрдугаар сард цаг агаар хүйтэн байх төлөвтэй байна. Отроор явж буй малчдын ЕБС-д суралцдаг 20000 орчим хүүхэд байна. Хоёрт, томуу, томуу төст өвчний тархалтын асудал байна. Томуугийн оргил үе нь хоёрдугаар сард тохиодог. Гуравт, удахгүй Цагаан сарын үеэр хөл хорих төлөвтэй байгаа зэргийг үндэслээд хэрэв хоёрдугаар сарын дундуур хичээл эхлэүүллээ ч долоохон хоног хичээллээд л дахиад завсарлачих нөхцөл байдал үүсэх юм.

Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Бүтэн нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээллэх ёстой байдаг. Гэтэл өнгөрсөн оныг харвал 80 гаруй хоног цахим,теле хичээлээр хичээллэсэн байна. Үүнээс болоод нийт сурагчдын 70-80 хувь нь хоцрогдолд орсон байна. Миний санаа зовж байгаа асуудал бол цахим, теле хичээлийн үеэр 174 мянган хүүхэд тодорхой гар утас, компьютергүй, интернэтгүй газруудад байна. Улаанбаатар хотод л гэхэд зөвхөн цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх бий. Тэдний үр хүүхдийн асуудал хөндөгдөнө.

Тэгэхээр энэ чиглэлд анхаарлаа хандуулъя хэмээн бодож байна. Дэлхийн ковидын өндөр дэглэмтэй улсууд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг явуулж болоод л байгаа юм чинь бид ч бас болох л учиртай.Өнөөдөр миний бие энэ байр сууриа Улсын Онцгой комисст илэрхийлсэн, цаашдаа Засгийн газарт орж хэлэлцүүлснээр гуравдуаар сарын 1 гэхэд Монгол Улс даяар танхимын хичээлийг явуулах боломж бүрдэх юм” гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.