Шалгалтад:
– Хан-Уул дүүрэгт 15,
– Баянгол дүүрэгт 35,
– Чингэлтэй дүүрэгт 25,
– Сүхбаатар дүүрэгт 19,
– Сонгинохайрхан дүүрэгт 5,
– Баянзүрх дүүрэгт 57,
– Налайх дүүрэгт 8,
– Багануур дүүрэгт 12,
– Багахангай дүүрэгт 5, нийт 181 объект хамрагдав.
Шалгалтын явцад нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй 94 иргэнийг шалгаж, 636 зөрчил илрүүлж, 185 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 36, мэдэгдэл 126, дүгнэлт 3, ажиллагаа зогсоох тогтоол 1, танилцуулга 4-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.