Comment.mn

Хоёр настнуудыг маргааш 09:00 цагаас эхлэн цахимаар бүртгэнэ

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой асуудлаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. 

Танхимын сургалтын үйл ажиллагаа зогсоосноос хойш  долдугаар сарын 28-ны өдрийн УОК-оос үе шаттайгаар нээх шийдвэр гаргасан. Үүнийг тухайн сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Засгийн газар дэмжиж, баталгаажуулсан байдаг. 

Харин Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан.

Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байна. 

  • Есдүгээр сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулна. 
  • Энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт бүртгэл хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ.
  • Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-нд 16:00 цагт элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна.

Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй” гэлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.