Монгол Улсад гамшгийг өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм үйлчилж буй билээ. Уг дэглэмийн дагуу Монгол Улсын болон бусад улсын ямар ч иргэнийг хил нэвтрүүлэхгүй, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг нийт 21 хоног тусгаарлаж буй юм.
Гэвч энэ дэглэмийн үед БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд Ван И Монгол улсад айлчлав. Мэдээж ажлын айлчлалаа дуусмагцаа буцсан тул түүнтэй уулзсан албан тушаалтнуудыг тусгаарлах эсэх тухай асуудал ихээхэн анхаарал татаж байна.
Гадаад Харилцааны Сайд Н.Энхтайван холбогдох албан тушаалтнуудын хамт өчигдөр оройноос тусгаарлагдаж эхэлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд Ван И-тэй уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх болон холбогдох албан тушаалтнууд тусгаарлагдсан уу? эсэх талаар ямар ч мэдээлэл гараагүй байна. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх болон холбогдох албан тушаалтнууд тусгаарлагдах эсэх нь тодорхой болоогүй байгаа бололтой.
Э.Мягмар
sonin.mn