Эдийн засагч Л.Наранбаатар улс төрийн шинэ сонголтоо хийлээ. Тэрээр Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд намынхаа шинэчлэлийн төлөө үгээ хэлж, буруу үйлдлийг эсэргүүцэн хүчтэй тэмцдэг байсан. Тэгвэл энэ удаад тэрээр намаа сольж МАН-д гишүүнээр элслээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ” гэжээ
Төстэй мэдээлэл
“Erdenet Cup-2024” тэмцээнийг анх удаа зохион байгуулна
Монголын нэгдмэл боксын холбоо (MUBF)-ноос мэргэжлийн боксын халз тулаан, “Erdenet cup-2024” анх удаа Эрдэнэт хотын “Хангарди” паласт 2024 оны 12-р сарын 06-нд зохион байгуулах гэж байна.Хамтран зохион байгуулагч:...
1 Үзсэн
“X ТҮЦ” продакшн “Show time”-аараа дахин “уулзана”
Монголын хошин урлагийн ууган продакшнуудын нэг, 30 жилийн түүхт “Х-Түц”-ийнхэн энэ 2024 оныг “Show time” тоглолтоор эхлүүлсэн. Тэгвэл эл хит тоглолтоороо энэ оныг мөн үдэх гэж байна. Тодруулбал, “Show time”...
4 Үзсэн
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
5 Үзсэн