Дуучин, аялагч, хөтлөгч, шүүгч гээд элдэв нь бүрдсэн Г.Ганхүү улс төрөөс эргэн иржээ. Юм болгонд тууж явдаг түүний улс төрийн карьер эхлээ ч үгүй байж дуусчихав уу даа. Учир нь тэрээр өнгөрөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч нэрээ гаргаж чадаагүй билээ.
Гэхдээ алдах юмгүй. Нэгийг чадаагүй ч нөгөөг бариад л авах хүн. УИХ-д дэвшээд удаа ч үгүй байж унаа машин сурталчлаад, Кино үзээд ладатай болоорой гэчихсэн л тууж явна лээ. Үнэнч Юнивишндээ үнэхээр хайртай юм гээч. Монголын рекламын ертөнцийг бараг базаад байгаа юм биш үү цаадах чинь?