Түүний хувьд Х.Баттулга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нартай хамтран байгуулна гэх мэдээлэл байсан ч хамтрахгүй өөрөө бие дааж нам байгуулах юм болоод явчихжээ.
Тэрбээр ард түмнийхээ төлөө зогсолтгүй хүч, зүрх сэтгэл, дуу хоолойгоо хүргэхээр тууштай тэмцэнэ гэдгээ ч илэрхийлээд байгаа юм. Түүний хувьд олигархуудын гарт Оюутолгой, Тавантолгойн орж, ихэнх хувь нь гадаадад зарагдаж, эзэн суух заяатай ард түмний амьдрал ахуй өдрөөс өдөрт хэцүүдэж, санхүүгийн хямрал дээд цэгтээ хүрсэн байгаад анхаарлаа хандуулах цаг аль хэдийнэ болж өнгөрсөн, тиймээс эх орныхоо хишиг баялаг бүрийг иргэн бүр тэгш эрхтэйгээр хувааж, идэж уух эрхтэй гэдэг үүднээс би тууштай тэмцэж баялгаас нь хүртээнэ гэж бодож байгаа гэнэ шүү.
Тиймдээ ч Ерөнхийлөгч болгох ард түмэн байгаа, тэд сонгоно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.