“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Маку” /”Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион”/ ХХК-тай хамтран 100 бяслагны үйлдвэр байгуулж, Монгол улсын хэмжээнд томоохон ажлын байр бий болгож, малчдын хөдөлмөр үнэгүйдсэн энэ үед малын түүхий эд, малчдын сүү, цагаан идээг үнэд хүргэх, цаашлаад малын гаралтай түүхий эдийг дэлхийн зах зээлд гаргах нэн тэргүүний зорилго тавин, хамтран ажиллах санамж бичигт /2020.08.26/ гарын үсэг зурлаа.
Жижиг бөгөөд нээлттэй зах зээлтэй, Монгол улсад ЖДҮ-ийг хөгжүүлж, дэлхийн зах зээлд монгол малын сүүгээр боловсруулсан, эрүүл бяслагийг гаргах том зорилго дээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ийнхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар, зорилго нэгтэйгээр ажилдаа орлоо.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны” ерөнхийлөгч Ч.Даваабаяр: “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны зүгээс Монголын 21 аймаг, 330 суманд 100 үйлдвэр байгуулснаар малчдын сүү цагаан идээг үнэд оруулах, малчдыг орлогожуулах, улмаар Монголын ард түмнийг ажилтай орлоготой болгож цаашилбал бяслагыг дотоодын зах зээлд хангаж, илүү гарсан бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох зорилготойгоор хамтран ажиллаж байна.
“Маку компанийн гүйцэтгэх захирал Майкал Морров: “Өнөөдөр бидний хувьд баяртай үйл явдал тохиож байна. Энэхүү хамтын ажиллагааг байгуулснаар ЖДҮйлдвэрлэл болоод бизнес эрхлэгчдийн хувьд чухал асуудал болж байна. Монголын хөгжилд хувь нэмэр оруулах, энэ дундаа малчдад үр өгөөжөө өгөх төсөл болж байгаа гэж харж байна. Дотооддоо сүүгээ үйлдвэрлэж, бяслагаа боловсруулна гэдэг бол тухайн малчдын орлогыг нэмэх чухал зүйл. Энэ нь малчдын малын тоог нэмэгдүүлэх тогтвортой бизнесийг ч мөн бий болгож байгаа гэж харж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтран ажиллах болсноор монголын маш олон малчид, иргэдийг уриалан дуудаж, олон гарцыг нээж чадлаа. Бүх боломжууд байгаа энэ цагт бүхнийг гардан хийж, бяслагыг олон улсад таниулж, ашгийг бий болгохын тулд хичээн ажиллана. Баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон бүгдэд нь энэхүү том төсөлд хамтдаа зүтгэж байгаад баярлалаа гэж хэлье” хэмээсэн юм.
“Цагаан уул” бяслагны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ө.Энхбат: Өнөөдөр /2020.08.26/ манай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Маку” компанитай хамтын ажиллагаа бий болгож, санамж бичигт гарын үсэг зурсанд их баяртай байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, малчдын нөөц орлогыг нэмэгдүүлэх ажил хэрэгжиж байна. Энэ ажлыг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” дэмжихээс гадна төр засгийн байгууллагууд дэмжиж, бидний бүзтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргахад дэмжиж ажиллахыг хүсэж байна. Энэ бүхний эхлэл болгож өнөөдрийн санамж бичгийг байгуулаад явж байна.
Монгол малын сүүгээр, гар аргаар үйлдвэрлэж, бэлтгэсэн бяслагийг дэлхийн зах зээлд гаргах зорилго нэгтэйгээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, “Маку” ХХК хамтарч ЖДҮ-ийг дэмжин ажиллах төсөл, хөтөлбөрөө ийнхүү хамтран эхлүүлээд байна.
Монголын баялагийг бүтээж, монгол брэндийг дэлхийн зах зээлд таниулах том ажил эхлүүлж байгаа нийт ЖДҮйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, баялаг бүтээгчиддээ ажлын амжилт хүсээд Монгол бяслаг дэлхийн хүнсний салбарт тэргүүлж, монгол малын сүү, сүүн бүтээгдэхүүн олон хүний гарт хүрэхийг хүсэн ерөөе.
ШУУД ҮЗЭХ: