Comment.mn

Галд өртсөн талийгаач Ж.Банзрагчийн гэр бүлд туслахыг уриалж байна

2020 оны долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд Норд Бенз загварын шатахуун тээвэрлэсэн автомашин осолдсон ноцтой ослын улмаас гал гарсан.

Уг галд эсрэг урсгалд зорчиж явсан таван автомашин, нэг мотоцикль өртөж шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тухайн үед галд өртсөн хоёр иргэн газар дээрээ амь насаа алдаж, 11хүн хүнд бэртсэн. Энэ үеэр Архангай аймгийн уугуул иргэн Ж.Банзрагч гэр бүлийнхээ хамтаар нийтдээ долоон хүн галд өртжээ. Харамсалтай нь 5 настай охин нь сумын эмнэлэгт хүргэгдсэн ч бяцхан бие нь түлэгдэлтийн шархаа дийлээгүй өөд болсон.

Энэ айлын өрхийн тэргүүн болох Ж.Банзрагч улаан гал дотроос гэр бүлийнхэнийгээ аварч өөрөө 95 хувийн түлэгдэлттэй ГССҮТ-д эмчлүүлж байгаад энэ сарын 22-ны өдөр хорвоог орхив. Одоогоор талийгаачийн 10 настай хүү 60-85 хувийн түлэгдэлтэй хэвтэн, эмчлүүлж байгаа бөгөөд хоёр удаа хагалгаанд орсон ч амь нас нь дээсэн дөрөөн дээр Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Мөн 13 настай охин, 4 сартай хүүхэд, хадам ээжийнх нь түлэгдэлтийн хэмжээ 30-60 хувьтай эрчимт эмчилгээ хийлгэсээр байна. Хань Цэнгэл нь дахин хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал тун хүнд байгаа аж. Энэ гэр бүлийн эмчилгээний зардалд нийтдээ 600 сая төгрөгийг зарцуулжээ. Иймд өөрийнхээ амийг  золин байж гэр бүлийнхэнийгээ галаас аварсан талийгаач Ж.Банзрагчийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэн Вертексмон ХХК-н хамт олон нийт Монголчуудаасаа туслахыг уриалж, хандивын аян эхлүүлжээ.

Хандивын данс: Гүйлгээний утга дээр хандив гэж бичнэ үү.

Вертексмон ХХК-н Хүний нөөцийн менежер А.Мөнхзул – 83111132

Хаан банк: 5114208369

Хас банк: 5003403730

Голомт банк: 5114208369

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.