Comment.mn

Өнөөдөр хоёр хүн эдгэрч гарлаа

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өчигдөр /2020.07.15/ нийт 184 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан 261 эдгэрсэн 209 одоогоор 120 хүн эмчилгээ ажиглалтад тандалтад байна. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа” гэв.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна.

Нийт батлагдсан тохиолдол 261 үүнээс эдгэрсэн 209 байна. Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа” гэв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.