Бид энэ удаа “Монгол Мужаан Хаус” ХХК-нийг бүтээн байгуулагч буландаа урин сурвалжлага бэлтгэн хүргэхийг зорилоо. Иргэд бид яагаад орон сууцнаас татгалзаж амины орон сууц сонгох ёстой вэ, амины орон сууцыг сонгохдоо юуг илүүтэй анхаарах ёстой, газрыг олохдоо анхаарах зүйлээс гадна ямар шаардлагыг хийлгэсэн байх, орон сууц буюу нийтийн орон сууц амины орон сууцны төсөв мөнгөний тооцооллыг хийн давхар мэдээлэл хүргэлээ.
Тус компани нь амины орон сууц болон байшинг хэр хугацаанд барьж хүлээлгэн өгдөг, МКВ-н үнэ, бохир, цахилгаан, сантехник, дулаалгын асуудлыг хэрхэн шийдсэн гээд олон чухал мэдээллийг нэг дор хүргэсэн гэж найдаж байна.
Хаус буюу амины орон сууцны хамгийн чухал зүйл бол хувийн эзэмшлийн газар. Хувийн эзэмшлийн газартай болсноор та энэхүү газартаа:
- Хүүхдийн тоглоомын талбай
- Хүнсний ногоо тарих хүлэмж
- Усан сан, хиймэл нуур
- Сүүдрэвч
- Задгай террасс, ил гал гэх мэтээр өөрийн хүссэнээрээ тохижуулах боломжтой юм.
Бид байшингаа хүссэнээрээ хийдэг ч дулаалга буруу хийсэн, сууриа буруу цутгасан, цахилгаан, сантехникийн шийдлээ оновчгүй хийснээс болж байшингаа чанаргүй барих, урт хугацаанд засварын зардал өндөр гарах, өнгө үзэмж дорой болох гээд олон бэрхшээл гардаг.
Тиймээс л Мэргэжлийн байгууллагаар зохих шаардлагыг нь хангасан зураг төсөл, гаргуулан, тооцооллыг нь хийлгэж байгаад байшин, амины орон сууц бариулах олон талын ашигтай юм.
Эх сурвалж: eyreg.mn