Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж 31 дэх Ерөнхий сайдыг томилсон билээ. Булган аймгаас сонгогдсон УИХ-ын шинэ Ц.Анандбазар чуулганаас 15 минут хоцорсонд үг хэлэх эрхийг нь хассан байна.
Их Хурлын 76 суудлын 62-ыг эзэлж байгаа МАН-ын бүлгийнхэн эхнээсээ дэгээ тогтоох нь чухал. Дөрвөн жилийн хугацаанд иргэдээ төлөөлөн төрийн эрх барилцах гишүүд эхнээсээ хариуцлагатай байх нь ч чухал юм.