Comment.mn

У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад хариулахдаа дараах долоон асуудлыг анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

  1. Улс орноо хүнсээр хангах, ард иргэдийг орон сууцжуулах,
  2. Эрчим хүчээр хангах,
  3. Шатахуунаар хангах,
  4. Дэд бүтцээр хангах,
  5. Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах,
  6. Банк санхүүгийн шинэчлэл хийх,
  7. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, тогтоох.

Чуулганы хуралдаанд оролцсон 71 гишүүний 70 нь дэмжиж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо. Ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдож буй хоёр дахь улстөрч болж байгаа юм. Үүнээс гадна хамгийн удаан хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж буй улстөрч болж байна.  Түүнчлэн тэрбээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд боллоо.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсонтой холбогдуулан түүний намтрыг танилцуулъя

Боловсрол:

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд нийгмийн бодлогын зөвлөх
  •  2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
  •  2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  •  2000-2004 онд УИХ-ын гишүүн
  •  2004-2008 онд УИХ-ын гишүүн
  •  2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд.
  •  2006-2008 онд Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  •  2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  •  2008 –2012 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
  •  2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон
  •  2014-2015 Шадар сайд
  •  2016-2017 онд Шадар сайд
  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.