Comment.mn

МАН-ын бага хурлаас У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд болсон. Бага хуралд танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн оролцож байна. Нийт 87.5 хувийн ирцтэй байгаа юм. 

Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэсэн учир түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулахад санал нэгдэн 100 хувь дэмжлээ. Ерөнхийлөгчид өргөн барина. Ирэх дөрвөн жилд маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Бидэнд 2.9 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх хариуцлага ирж байна. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ дуусгах хариуцлагатай шаардалага бий. Тийм учраас бий МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллана. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.