УИХ-ын сонгуулийн найм дахь удаагийн санал хураалт дуусч, нэр дэвшигчид дундаас ялагчид нь тодорсон билээ. Харин энэ удаад ижил нэртэй буюу амьдай УИХ-ын гишүүд нэлээд тодрох бололтой.
Тэдгээрийг дурьдвал, УИХ-д гурван Бат-Эрдэнэ, хоёр Энх-Амгалан, хоёр Мөнхцэцэг сонгогдож байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар хуучин тойргоосоо дахин сонгогдсоноос гадна УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгаас сонгогдлоо.
Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсөл аймгаасаа дахин сонгогдсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргоо сольж, Говь-Алтай аймгаас сонгогдсон юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь, Говьсүмбэр аймгаас дахин сонгогдож, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг УИХ-д анх удаа нэр дэвшиж Сүхбаатар дүүргээс сонгогдлоо.