Comment.mn

С.Баярцогт, Д.Ганболд, Бямбасайхан нар хоригдож, С.Баяр барьцаа мөнгөө байршуулсан тул хоригдоогүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Баярцогт,  Д.Ганболд, Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг ирэх даваа /2020.06.23/ гараг хүртэл хойшлууллаа.  

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлээд байсан юм.

Нэр дэвшигч С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвгөл аймагт , Бямбасайхан Дарханд тус тус нэр дэвшиж байгаа юм.  Харин ерөнхий сайд асан С.Баярын хувьд барьцааны мөнгө болох
таван тэрбум төгрөгөөс 522 саяыг нь байршуулсан тул цагдан хоригдоогүй гэсэн мэдээлэл байна. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.