Дорнод аймгийн Хэрлэн суманд насанд хүрээгүй өсвөр насны охин хүүхдийг хүчирхийлж, улмаар бие давхар болгосон цочирдом хэрэг гарчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт оршин суух 14 настай охиныг Хөлөнбуйр сумын харьяат, 23 настай эрэгтэй Ш гэгч хүчирхийлжээ. Хүчирхийллийн улмаас охин жирэмсэн болсон гэх ба хохирогч охин зургаан сартай ураг тээж байгаа аж.
Охиныг энэ оны нэгдүгээр сард хүчирхийлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч сэтгэцийн хувьд хэвийн биш учир ар гэрийнхэндээ дээрх явдлын тухай хэлээгүй байжээ.
Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба сэжигтэн этгээдийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.