Comment.mn

БЗД-ийн хэмжээнд хурд хэмжих байршлууд нэмэгдэж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч байна.

Тодруулбал, Нийслэл хотоос зүүн тийш гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм. Иймд дүүргийн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд  24 цагаар эргүүл хийж нэмж 5 байршилд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.