Comment.mn

Коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 374 хүний шинжилгээг хийсэн. Үүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бүгд сөрөг гарсан. Үүнд:

  • Тандалтын зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, СХД-ээс ирүүлсэн найман сорьц
  • Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. 
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочид шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй” гэлээ. 

Түүнчлэн тэрбээр “Германы Росфирм иммуналогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх САРС, Коронавирус-2 вирусийн эсрэг биетийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Үүнийг ХӨСҮТ-д ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа. 

Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д  коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо” гэв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.