Comment.mn

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Э.Дөлгөөн замын засвар, арчлалтын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын нөхцөл байдал, замын засвар, арчлалтын ажлын явцтай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөн танилцлаа.

Энэ үеэр тэрбээр Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн хүндрэлтэй байдлыг сайжруулах, замын хураамжийн орлогыг түргэн шуурхай гүйцэтгэх зэрэг асуудлаар “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн удирдлагуудтай санал солилцлоо.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар арчлалтын ажилд нэн шаардлагатай байгаа ажилтнуудыг зөөвөрлөх автобус, индүүт машин, замын 119 дэх км-т тээвэрчдийн болон Гэрээт цагдаагийн тасгийг байрлуулах түр кэмпийг яаралтай байгуулж өгөхийг хүслээ. “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Дөлгөөн дээрх асуудлуудыг ТУЗ-ийн хуралд яаралтай оруулж, танилцуулахаар болов. Мөн зардлаа багасгаж, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллахын зэрэгцээ нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж ажиллахыг “Гашуун Сухайт Авто Зам” компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.