Comment.mn

Шатахууны үнэ литр тутамдаа 50-200 төгрөгөөр буурлаа

АМГТГ-аас өнөөдөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж, өнөөдрөөс эхлэн АИ-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80-100 төгрөг, АИ-95 автобензин 200 төгрөг, дизелийн түлш 160 төгрөгөөр буурлаа гэдгийг мэдээллээ.

Ойрын саруудад дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч буурсан.  Үүнтэй холбогдуулан газрын тосны үнэ өнгөрсөн гуравдугаар сард 50-100 төгрөг, дөрөвдүгээр сард 250-300 төгрөгөөр буурсан. Тэгвэл энэ сард шатахууны үнэ литр тутамдаа 50-200 төгрөгөөр буурлаа.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр

“Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгах тогтоол гарсан. 

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин 1,670 өгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто биензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ” гэв. 

2020 оны 5 дугаар сэрын 23-ны байдлаар: 

  • А-80 авто бензин 50 төгрөгөөр
  • АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр  
  • Аи-95 авто бензин 200 төгрөгөөр
  • Дизелийн түлш 160 төгрөг буюу нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр  тус тус буурчээ.

Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ. 

  •  А-80 авто бензин-1,350 төгрөг 
  • Аи-92 авто бензин – 1,360 төгрөг
  • Аи-95 авто бензин 1,800 төгрөг
  • Дизелийн түлш – 1,990 төгрөг байна . 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.