Comment.mn

С.Амарсайхан, Д.Амарбаясгаланд өрөө төлж “гишүүн” болгоно

Ингэж хэлэхийн учир нь түүнийг хотын дарга болоход хамгийн их туслалцаа үзүүлж хор найруулсан хүн нь МАН-ын генсек  Д.Амарбаясгалан. Өөрөөр хэлбэл, мань хотын дарга “Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ” гэгчээр түүнд өрөө төлж УИХ-ын гишүүн болгохоор амлалт өгч тус суудалд суусан уу гэж хардахад хүргэж байна.

Хэрвээ уншигчид санаж буй бол энэ удаагийн УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулж, нийслэлийг ес, орон нутгийг 20 тойрогт 76 мандатыг 24:52 гэсэн харьцаагаар хуваарилахаар болсон. Үүний дүнд Налайх, Багахангай, Багануур дүүргийг нийлүүлж 21 дүгээр тойрог болгосон. Угтаа бол хотын дарга С.Амарсайхан 2016 оны орон нутгийн сонгуульд Налайх, Чингэлтэй дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан нэгэн. Тийм учраас л тэрбээр Д.Амарбасгаланг чирж УИХ-ын гишүүн болох том мөрөөдлийг нь биелүүлж өгөхөөр сэтгэл оюунаа чилээж эхэлжээ.

          Үнэндээ Д.Амарбаясгалан түүнийг хотын дарга болгохын тулд андуудаа золигт гаргаад зогсохгүй, нийслэлийн захирагч болохоор зэхэж байсан Ч.Мөнхчулууныг намаасаа хөөж түүний замыг нь засч зарим НИТХ-ын төлөөлөгчдөд албан тушаал амлан байж хотын дарга болгосон нэгэн. Хүний амь, амьдралтай дүйцэхүйц энэхүү хотын даргын суудал алсдаа УИХ-ын гишүүн болгох том өр болно гэж хэн санах вэ дээ. Тэр тусмаа С.Амарсайхан.

Уг нь олон нийт Д.Амарбаясгаланг төрөлх нутаг Говь-Алтай аймгаасаа нэр дэвшинэ хэмээн бодож байсан. Тэрбээр өнгөрсөн хугацаанд төрсөн нутаг руугаа гүйдэлтэй болж элдэв баяр ёслол арга хэмжээнд мөнгөтэй хүний зан гаргаж олон ч бэлэг сэлт хөрөнгө мөнгөөрөө нутгийнхаа иргэдийг угжиж байсан юм.

Харамсалтай нь Д.Амарбаясгалангийн “балгаас” болоод хөрөнгө мөнгөө хаясан ажил нь талаар болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгаас нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ийнхүү С.Амарсайханыг хотын дарга болгож өгсөн миний ач тусыг хариул хэмээн шахав уу гэж хардахад хүргэж байна. Уг нь мань хүн хотын даргыг царай алдахгүйгээр НИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан Баянзүрх дүүргээсээ нэр дэвших боломжтой ч тэрбээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд тойрогтоо олигтойхон ажил хийгээгүй учраас ийнхүү бултаж С.Амарсайханаар хөтлүүлэн өөр дүүргээс нэр дэвшиж гишүүн болох мөрөөдлөө биелүүлэхээр болжээ.

Ямартай ч хор найруулахдаа гаргуун МАН-ын генсект УИХ-ын гишүүн болох хувь заяа бий гэдгийг харах л үлдлээ.

erennews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.