ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр 24 цагийн дотор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Тодруулбал, “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 315 шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Тандалтаар 116 хүнд хийсэн хариу бүгд сөрөг гарсан.
Тусгаарлах байрнаас 80 хүнийг шилжүүлэн гаргасан. Мөн ажиглах байранд 154 хүнийг шилжүүлсэн байгаа. Чартер нислэгээр хүлээн авах байрны бололцоог зохицуулж байна” гэв.